Бидний мэдлэг, туршлага таны бизнесийг хөгжилд хөтөлнө.
Бидний тухай
Содура Консалтинг ХХК нь менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2016 онд байгуулагдсан. 2021 оны байдлаар 80 гаруй зөвлөх үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлсэн.
Бидний үзүүлдэг зөвлөх үйлчилгээний чиглэл:
- Бизнес оношилгооны зөвлөх үйлчилгээ,
- Стратеги, бизнесийн төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ,
- Санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ,
- Зээл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ,
- Борлуулалтын зөвлөх үйлчилгээ
Бид ЕСБХБанк, Германы хамтын ажиллагаа болон ХААН Банктай хамтран ажиллаж, Жижиг Дунд Бизнес Эрхлэгч нарт сургалт, зөвлөгөө өгч, хамтран ажилласаар байна.
Манай хамт олон
Sodura Consulting
Бидний хэрэгжүүлсэн төслүүд
Бид сүүлийн жилүүдэд дараах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна:
• ЕСБХБанкны тэтгэлэгт эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “Women in Business” хөтөлбөр 2020-2024 он
• Германы хамтын ажиллагаа GIZ-ийн санхүүжилтээр “Оюу Толгой ХХК”-ийн ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах төсөл, 2019-2024 он
• Германы хамтын ажиллагаа GIZ-ийн санхүүжилтээр Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих (PROGRES) төсөл, Орхон аймаг, 2021-2022 он
• Германы хамтын ажиллагаа GIZ-ийн санхүүжилтээр Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих (PROGRES) төсөл, Ховд аймаг, 2021-2022 он
• Германы хамтын ажиллагаа GIZ-ийн санхүүжилтээр Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих (PROGRES) төсөл, Залуу Бизнес Эрхлэгчдийг дэмжих дэд хөтөлбөр, Ховд аймаг, 2021-2022 он
• ХААН Банкны орон нутгийн Харилцааны Менежерүүдэд зориулсан “Борлуулалт, харилцаа, зөвлөхийн ур чадвар олгох сургалт”, 2020-2021 он
• ХААН Банк ЖДБДТөвийн санаачлагаар ЖДБЭрхлэгч харилцагч нарт зориулсан “Бизнесийн Менежментийн Цогц Хөтөлбөр”, 2021 он
• ХААН Банкны орон нутгийн харилцааны менежерүүдэд зориулсан “Утсан борлуулалтын арга, техник” сургалт, 2021 он
• ХААН Банкны Улаанбаатар хотын Харилцааны Менежерүүдэд зориулсан “Борлуулалт, харилцаа, зөвлөхийн ур чадвар олгох гурван шатны сургалт”, 2020-2021 он
• ЕСБХБанкны тэтгэлэгт Жижиг Дунд Бизнесийг зөвлөх үйлчилгээгээр дэмжих хөтөлбөр