Өөрийгөө удирдахуй

Хүн ажил хөдөлмөр эрхлэх 50 жилийн боломжтой. Энэ хугацааг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ?
1. Таны давуу тал юу вэ?
2. Та хэрхэн яаж ажилладаг вэ?
3. Таны  үнэт зүйл юу вэ?
4. Та хаана байх ёстой вэ?
5. Та ямар хувь нэмэр оруулж чадах вэ? 


1. Ихэнх хүн давуу талаас илүү сул талаа сайн мэддэг. Гэтэл давуу тал л хүнийг амжилтанд хөтөлнө. Та өөрийн давуу талаа хэрхэн олж мэдэх вэ. Хариулт нь ЭРГЭХ ХОЛБООНЫ ШИНЖИЛГЭЭ хийх арга шүү. 


2. Та өөрийн уншигч уу сонсогч уу гэдгээ тодорхойл. Унших үедээ илүү ойлгодог уу эсвэл сонсоод л шууд ойлгож дүгнэлт гаргах чадвартай юу? Би бол уншигч юм байна гэдгээ энэ хэсгийг уншаад л ойлгосон. Суралцах арга барилыг 6 төрөлд ангилсан байна. Эдгээр арга барилын аль нь танд хамгийн тохиромжтой арга вэ? Суралцах үед тэмдэглэл хөтлөх, ажлын талбар дээр бол ганцаараа сууж ажиллах арга барилтай юм байна гэж би өөрийгөө тодорхойллоо. 


3. Үнэт зүйл: Та ажиллаж буй газрынхаа үнэт зүйлстэй сэтгэл нийлэхгүй байвал бухимдан цөхөрч, үр бүтээлгүй нэгэн болж хувирна. Үнэт зүйл болон амжилттай ажил хоёрынхоо нэгийг сонгох болбол хэрхэх вэ? 


4. Та хаана байх ёстой вэ? Цөөхөн хүн л төрөлхийн авъяас чадвараа эрт нээж хаана байх ёстойгоо мэдсэн байдаг бол бусад нь  30 хүртлээ хаана байх ёстойгоо олоогүй байдаг. Амжилттай карьерыг төлөвлөдөггүй. Боломжтой цаг ирэх үед хүн өөрийн давуу тал, ажиллах арга барил, үнэт зүйлсээ ойлгосон, бэлтгэлтэй байсны ачаар карьерын амжилтад хүрдэг. 


5. Та ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Урт хугацааны дараах зүйлийг төлөвлөх бараг боломжгүй. Харин 1.5 жилийн дараа бодитой үр дүнд хүрэх, ямар үр дүнг хэрхэн, хаана бүтээх вэ гэж өөрөөсөө асуух нь зүйтэй.  Жижиг зүйлээс эхэл.


6. 45+ нас хүрэхэд хүн нэг ажлаас уйдаж эхэлдэг. Ажлаа солих, хоёрдох сонирхлоо эртнээс хөгжүүлэх гэх сонголтууд байна. Өмнө нь нэг байгууллагад ажилд орсон л бол насаараа ажиллана гэж боддог байсан бол одоо эсрэгээрээ болсон. Оюуны хөдөлмөр эрхлэгчид байгууллагаасаа урт насална, бас илүү хөдөлгөөнтэй амьдарна гэжээ. 


П.Дракер “Өөрийгөө удирдах нь” хэсгээс.

Бизнесийн зарчмууд

#Atomic_Habits номын зохиогч James Clear бизнесийн зарчмуудаа ийн танилцуулжээ. 


★ Бусдад хэрэг болох зүйлийг бүтээ. Хэрэглэгчид ямар нэгэн үнэ цэн бий болгож чадахгүй бол хийсний хэрэггүй. 


★ Хэчнээн ч цаг хугацаа өнгөрсөн үнэ цэнээ алдахааргүй зүйлийг бүтээ. Хийсэн зүйл чинь хэдий чинээ урт настай байна, төдий чинээ урт хугацаанд чи амжилттай байх болно.  


★ Мөнгийг биш, цаг хугацаагаа оновчтой удирд. Таны өөрөөсөө асуух ёстой хамгийн чухал асуулт бол, “Би өөрийн цаг хугацааг хэрхэн өнгөрүүлэхийг хүсч байгаа вэ?”. Хариултыг чинь зөрчих аль болох цөөн сонголтыг хий.


★ Хоорондоо эвлэж нийлдэг хөрөнгүүдийг бүтээ. 


★ Төвөгтэй асуудал, хариуцлага, үүрэгт ажлуудыг арилга. Бизнесийг жил бүр тогтвортой байлгах нь илүү хялбар байх ёстой. 


★ Дахиж нэг доллар олох гэж улайрахаасаа урьтаж илүү олон хүнд хүрэхийг хичээ. Илүү олон хүнд туслахыг эрмэлзэж бай, хамгийн олон үзэгчтэй хүн үргэлж илүү их ашиг олдог. 


★ Өөрийн амьдралын хэв маяг, эрүүл мэндийг мөнгөний төлөө битгий золиослоорой. Үргэлж өөрөөсөө “Би өөрийн цаг хугацааг хэрхэн өнгөрүүлэхийг хүсч байгаа вэ?” гэх асуултыг асуу. Түүнээсээ салбарлуулан “Би хэрхэн боломжит хамгийн их мөнгийг олж чадах вэ?” гэдэг асуултанд хариулт олоорой. 


★ Тэвчээртэй бай. Салбарынхан дотроосоо хамгийн алсыг харж сэтгэж чаддаг нь бай. Бас тэвчээргүй бай. Урт хугацааны зорилгодоо хүрэхэд хувь нэмэр оруулах ямар нэгэн зүйл хийхгүйгээр нэг ч өдрийг хий дэмий битгий өнгөрүүл.  


★ “Яг одоо бидний хийж чадах хамгийн өндөр хөшүүрэг бүхий зүйл юу вэ? хэмээн өөрөөсөө үргэлжлүүлэн асуугаарай. Тэгээд тухайн зүйлээ хийхэд өдөрт хамгийн багадаа 2 минутыг зарцуул. 


★ Стандартаа биш, хэмжүүрээ багасга. Гайхалтай зүйл бүтээхийн төлөө үргэлж тэмүүлж бай, тэгээд тэр хүсэл эрмэлзлээ бүх зүйлдээ шингээ. Ном. Нийтлэл. Жиргээ. Жижиг эсвэл том байх эсэх нь хамаагүй. Бүтээж байгаа брэндээ урт хугацаанд нь харвал, ердөө хийж байгаа зүйлийн чинь чанар л юм. Чанарыг золиослох нь брэндээ золиослохоос ялгаагүй. 


★ Түгээлтээ өөрөө эзэмшдэг бай.  (Миний хувьд, вэбсайт ба мэйл хаягуудын жагсаалт.)


★ Жинхэнэ үнэ цэнийг бүтээдэг тэр зүйлээ хийхэд аль болох их цагийг зарцуул. Харин ихэнх хүмүүсийн календарийг дүүргэж орхидог тэр “бэлтгэл” ажлуудыг хийхэд аль болох бага цагийг зарцуул. Жишээ нь: Уулзалтуудад аль болох бага оч. 


★ Ер бусын авьяаслаг бөгөөд цөөн хүмүүсээр багаа бүрдүүл. Биширмээр чадварлаг ажилчдыг элсүүл. Онцгой freelancer-уудыг хөлсөл. Гайхалтай хамтрагчидтай л ажилла. Үргэлж хамгийн сайн зүйлтэй ажиллахыг эрэлхийлж байгаарай. Агуу хүмүүс аль хэдийн тантай ажилладаг тул адилхан агуу хүмүүс л цаашдаа тантай хамт ажиллахыг хүсэх болно. 


★ Бага ачаатай гүй. 

Аажмаар ажилд ав, багаа аль болох цөөн хүнтэй байлга. Өөр хүн нэмж ажиллуулахгүйгээр өөрсдөө хийх арга замыг хайж ол. Өөр бүрэн цагийн ажлын байр гаргахаасаа өмнө чөлөөт ажилчдыг ашиглаж, хамтран ажиллах оролдлогыг хийж үзээрэй. 


★ Томрох боломжтой байсан ч, тойргоо аль болох жижиг байлгахыг хичээгээрэй. Багийн бүрэлдэхүүнд олон хүн байх тусам хүн бүрийг нэг зүгт сэлүүрдэх нь хэцүү байдаг бөгөөд хүн нэг бүрийн учрыг олох зардал нь цалингийн зардлаас ямагт өндөр байдаг юм шүү.


★ Ажилчидтайгаа ашгаа хуваалцаж бай. Урамшууллыг үргэлж зэрэг авч яв. Хүн бүр амжилтаасаа зүсмийг авах хэрэгтэй. Бизнес ялж байна гэдэг нь бид бүгд ялж байна л гэсэн үг. 


★ Хамтран ажиллахад хялбар хүн байгаарай. Хэн ч амьдралдаа зөрчилдөөн  нэмэхийг хүсэхгүй. Таны бий болгож байгаа харилцаа болгон чинь нөгөө талдаа ч гэсэн хожил болж байгаа эсэхийг үргэлж шалгаж байгаарай. Харилцааг тогтвортой байлгах цорын ганц арга бол Win-Win юм шүү. 


★ Зардлаа жил бүр эргэн харж бай. Бүх зардлаа шинжлэн үзэж, шаардлагагүй болсон бүх зүйлээ хасаарай. Хамгийн том зардлаараа өрсөлдөгчдийнхөө хамгийн сүүлийн үеийн үнийг хайж, хамгийн хямд үнийг давахыг тэднээс хүс. Хэрэв холбогдох өрсөлдөгч байхгүй бол 20% -ийн хөнгөлөлт хүсээрэй.


★ Таны хийхийг хүсч буй ажлыг хийдэг хүмүүстэй байнга холбоотой байгаарай. Онцгой хүмүүстэй, үнэ цэнтэй нөхөрлөлийг бүтээ. 


★ Өөрийгөө дахин бүтээ. Цаг хугацаа бидний давуу талыг үргэлж үгүй хийж байдаг. Өөрчлөгд эсвэл үх.